Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр гаднаас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусын 15 шинэ, шинж тэмдэг илрээгүй 14 нийт 365 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдэгджээ. Гэхдээ  орон нутагт халдвар авсан тохиолдлын  тоог бүртгэхгүй байгаа гэв. Харин бусад орноос ирсэн иргэдийн хариу сөрөг гарсан. Сычуаньд тав, Тяньжин, Юнань мужид нэг, Шанхай, Кантонд дөрвөн тохиолдол нэмэгдсэн аж. Яамны удирдлагууд халдвар авсан хүний тоо 84.966 хүрснээс 347 нь эмчлүүлж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа гэж мэдэгджээ. БНХАУ-д коронавирус гарч эхэлснээс хойш 79961 хүн эдгэрч 4634 хүн нас барсан байна. Харин одоогоор коронавирусаар өвчилсөн 54 хүн эмнэлгээс гарчээ. Түүнээс гадна  гадаадаас ирсэн иргэдээс 2477 халдвар авсан гэж бүртгэгдсэнээс 2229 нь эдгэрснээс гадна 218 хүн эмнэлэгт байгаа аж. Тэднээс гурвынх биеийн байдал хүнд байгаа юм байна. Эрүүл мэндийн яамнаас халдвар авсан  зарим өвчтөнтэй харилцсан 11915 хүнийг ажиглалтанд хамруулсан. Харин  өнгөрсөн бямба гаригт 1249 хүнийг хянахаа больж ажиглалтаа зогсоосон гэж мэдэгджээ. Харин Хонгконгийн хувьд  халдвар авсан хүний тоо 4710 хүрч, 4108 хүн эдгэж, 78 хүн нас барсан байна.

Эх сурвалж: www.polit.mn