Х.ОЮУНБОЛД
Францын эрх баригчид өнгөрсөн ням гаригт хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах сүүлийн тоглолтод Парис Сейнт Жермайн баг Бавари Мюнхен багт 1:0-оор хожигдсоны дараа дэгдсэн үймээнд оролцсон, дээрэм хийсний улмаас шүүхэд татагдсан хүмүүсийг 10 сар хүртэл хугацаагаар хорино гэж мэдэгджээ. “Ле Фигаро” сонинд тэднийг төрийн байгууллагад халдсан болон хулгай хийсэн гэж ял оноосон гэж бичсэн байна. Хамгийн хатуу шийтгэлийг өмнө нь хулгай хийсэн болон эмийн сан руу халдаж шийтгүүлж байсан хүнд оноож 10 сараар хорихоор болжээ. Харин тэр шөнө Елисейн талбайн орчим цагдаагийнхантай мөргөлдөх үеэр чулуу шидсэний улмаас баривчлагдсан хүмүүсийг найман сараар хорихоор болсон байна. Мөн бусад хүнийг хулгай, дээрэм хийсэн, бэртээж гэмтээгээгүй ч цагдаа нар руу чулуу шидсэний улмаас, 2-5 сараар хорих, 300 еврогоор торгох, нийтийн үйлчилгээнд дайчлах зэргээр шийтгэхээр болжээ. Түүнээс гадна өнөөдөр үймээнд оролцсон хэргээр буруутгаж байгаа 15 шүүх аж. Гэхдээ 13 хүнд нь ял онооно гэж найдаж байгаа юм. Харин тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа 40 хүнийг сулласан байна. Принцесс парк, “Парис Сейнт Жермайн клубын цэнгэлдэх хүрээлэн, дээрэм хийж, машин шатаасан Елисейн талбайд болсон мөргөлдөөнд оролцсон 152 хүнийг баривчилснаас 47 нь хүүхэд байсан аж.
Эх сурвалж: www.polit.mn