Х.ОЮУНБОЛД

НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл өчигдөр АНУ Иранд зэвсэг худалдахыг хориглосон хоригийг сунгах хүсэлтийн талаар арга хэмжээ авахгүй. Учир нь энэ талаар  манай байгууллагатай зөвлөлдөөгүй гэж мэдэгджээ. Зөвлөл энэ талаар хэлэлцээгүй учраас ерөнхийлөгчийн зүгээс арга хэмжээ авах боломжгүй байна гэж одоо НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг удирдаж байгаа Индонезийн Элчин сайд Диан Триансях Джани гэв.  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео долоо хоногийн өмнө албан ёсоор аравдугаар сарын 18-нд дуусахаас өмнө  Иранд тавьсан хоригийг сунгахыг хүссэн хүсэлтээ Аюулгүй байдлын зөвлөлд  гардуулсан байна. Гэхдээ холбоотон орнууд нь хүртэл энэ оронд тавьсан хоригийг сунгахыг  дэмжээгүй аж. АНУ-аас НҮБ-д суугаа Элчин Келли Графт Аюулгүй байдлын зөвлөлийн баримталж байгаа байр суурийг шүүмжилжээ. Тэрээр “Зүрх зориггүй, тодорхой ёс суртахуунгүй гэж буруутгажээ. Мөн олон сар энэ зөвлөлд бид ерөнхийлөгч Доналд Трамп дэлхийн хамгийн том алан хядах ажиллагааг санхүүжүүлэгч улсыг танк, онгоц, пуужин болон бусад зэвсгийг чөлөөтэй худалдан, зарахыг зөвшөөрөхгүй” гэж хэлж байсан. Мөн Иран  энэ зөвлөлийн тавьсан хоригийг эсэргүүцэж,  дэлхийд мөргөлдөөн,  алан хядах ажиллагааг дэмжиж цэргийнхэн болон алан хядагчдад зэвсэг ханган нийлүүлж байна” гэв. Харин Ираны ерөнхийлөгч Хасан Рохани өчигдөр “АНУ-ын зүгээс эх оронд үзүүлж байгаа дарамт нь залруулж болохгүй  том алдаа болж байна. Мөн  НҮБ-д Вашингтоныг дийлсний дараа энэ нь олон улсын төвшин дэх Ираны гадаад харилцааны хүчин чадал болохыг онцолжээ. Тэрээр “Бид энэ дарамт шахалтаас үл хамаарч улсаа удирдаж, нэгдмэл байдлаа хадгалж, бурханы ивээлээр энэ эв нэгдэл байсаар байна. Мөн  АНУ-ын зүгээс үзүүлж байгаа дарамт найдвартай бүтэлгүйтнэ” гэж  телевизээр ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn