Х.ОЮУНБОЛД

 

Сөүлийн  үндэсний их сургуулийн Биороботын  лабораторийн эрдэмтэд утасны гэр болон 300 грамм хүртэл ачааг тээвэрлэх чадалтай систем суурилуулсан робот бүтээсэн байна. Ухаалаг утсанд зориулсан шинэ гэр нь гар утасны дэлгэц болон утсыг гэмтэж бэртэхээс хамгаалсан давхар хамгаалалттай аж. Мөн олон зурагтай учраас гар утсаа гангалах, гаднах үзэмжийг нь өөрчлөхөд ашиглаж боломжтой юм байна.  Мөн тэд ухаалаг гар утсанд зориулсан энэ гэрээ жижиг хөдөлгүүрээр тоногложээ. Тиймээс гэр нь хөдөлгүүрийнхээ тусламжтайгаар ухаалаг гар утсыг утасгүй цэнэглэгч рүү зөөснөөр утсаа цэнэглэж болох аж.  Эрдэмтэд кэйскравлер гэж нэрлэсэн хөдөлгүүрийн тусламжтайгаар утасны гэрийг зөөх гэр  нь олон жижиг робот хөлтэй юм байна. Түүнээс гадна бусад ухаалаг утсыг хамгаалдаг гэрнээс адилхан  кэйскравлер робот гэр нь гар утсанд нэмэлт төхөөрөмж суурилуулдаг байна. Мөн 300 грамм хүртэл ачааг зөөх чадвартай. Ухаалаг гар утасны дундаж  жин 200 грамм хүрэхгүй байдаг бол робот гэр нь зөвхөн 22.7 грамм жинтэй гэнэ. Гэхдээ одоогоор сайжруулан хөгжүүлж байгаа өөрөө явагч  ухаалаг утасны гэр нь  тодорхой заасан зүгт явж чаддаг байна.Түүнээс гадна зохион бүтээгчид нь  ухаалаг гар утасны функцийг өөр даалгавар  гүйцэтгэхэд туслуулахын тулд хурдан хөдөлгөөнийг нь ашиглах, хэрэглэгч рүү буцаж очдог болгохоор төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.26  ЛХАГВА № 164 (6389)