Х.ОЮУНБОЛД

Кувейт улсын санхүүгийн нөөц шавхагдаж байна. Тиймээс  аравдугаар сараас хойш төрийн албан хаагчдынхаа цалинг ирээдүйд төлж чадахгүй болно гэж  Санхүүгийн сайд Барак  Аль Шитан мэдэгджээ.  Тэрээр “Засгийн газарт нь зөвхөн хоёр тэрбум динар үлдээд байгаа болон  сар бүр 1700 сая динар зарцуулж байна.  Тиймээс Кувейт улс удахгүй  мөнгө хүүлэгчдээс тусламж авахгүй эсвэл газрын тосны үнийг нэмэхгүй  бол  эдийн засгийн хямралд орно” гэв.  Мөн  урт, богино хугацааны зээл тусламж байхгүй тохиолдолд төрийн албаны зардлыг  хэмнэх  арга хэмжээг авах шаардлагатай гэж мэдэгдсэн  байна. Түүнээс гадна  тус улсын газрын тосны нөөц шавхагдахад зарцуулахын тулд байгуулсан сангийн талаар ярихдаа хэдэн  10 жилийн дараа ирээдүй хойч үедээ зориулсан нөөц хадгаламж шавхагдах болно. Энэ нь төр засгийн болон иргэдийн  сайн сайханд хохирол учруулна гэж нэмж мэдэгджээ. Кувейт улсын эдийн засаг нь 90 хувь газрын түүхий тосны худалдаанд тулгуурладаг байна. Гэвч коронавирусын улмаас  олон оронд нийлүүлдэг газрын тосны экспорт нь буурснаар санхүүгийн хямралд ороод байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn