Х.ОЮУНБОЛД
АНУ-ын Үндэсний харуул хамгаалалтынхан болон зэвсэгт хүчин Калифорни мужийн хойд зүгт унтраах хүч дутагдсаны улмаас газарт аваад байгаа газар аваад байгаа тус мужийн түүхэн дэх хамгийн том хоёр болон гурав дахь түймрийг унтраахын тулд аваачаад байна. Одоогоор түймэр 530 мянган га гаруй газрыг хамраад байгаа бөгөөд өнгөрсөн жил 100 гаруй гэр шатаж, олон иргэнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн 105 мянган га газрыг хамарсан түймэр гарч байсан аж. Хэдийгээр 14 мянга гаруй түймрийн эхний эгнээнд очоод байгаа ч хүн хүч дутмаг байгаа нь аль газрыг түймэртэй хэвээр нь орхих, түймрийг нь унтраах шийдвэрийг гаргахад хүргэсэн байна. Мөн Үндэсний харуул хамгаалалтын ангиуд нисдэг тэрэг дайчилснаас гадна 250 цэрэг илгээжээ. Харин зэвсэгт хүчнийхэн түймрийг унтраахын тулд тусгайлан хуягласан цистернтэй “С-130” онгоцнуудыг илгээсэн байна. Түүнээс гадна Үндэсний цаг уурын албанаас цахилгаантай аадар бороо, хүчтэй салхилах нь түймрийг хурдан тархахад тусална гэж урьдчилан сануулсны дараа ирэх өдрүүдэд нөхцөл байдал хүндэрнэ гэж харж байгаа аж. Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом “Цагаан ордон ойн түймрийг унтраах ажлыг идэвхжүүлэхийн тулд орон нутгийн эрх баригчдын хүсэлтэд том гамшгийн тухай ерөнхийлөгчийн мэдэгдэл албан ёсны хүсэлтийг баталсан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: www.polit.mn