Д.ГЭРЭЛ

Америкийн телевизийн домог болсон хөтлөгч  Ларри Кинг хүндхэн өдрүүдийг туулж байгаа талаар барууны хэвлэлүүдэд бичиж байна. Домогт хөтлөгч сүүлийн сарын хугацаанд хүү, охин хоёроо алджээ. 61 настай хүү Энди нь хоёр долоо хоногийн өмнө нас баржээ. Түүний нас барсантай холбоотой нарийн мэдээллийг гэр бүлийнхэн нь нууцалсан байна. 51 настай  Чайя наймдугаар сарын 20-нд таалал төгссөн бөгөөд эмэгтэйг хавдартай гэж оношлогдож байсан талаар New York Post мэдээлж байжээ.

Өнгөрсөн жил харвасны улмаас бүрэн эдгэрээгүй байсан Ларри Кингийн тухайд дараалсан хоёр хэцүү явдал тун хүнд тусч байгааг эх сурвалжууд дурджээ.

Өдгөө 86 настай Ларри Кинг телевизийн шоу ярилцлагын мастер гэдгээ олон арван жилийн турш харуулж, дэлхийн нэр алдартай хүмүүсээс ярилцлага авч байснаараа алдаршсан энэ салбарын домог байсан билээ.

Эх сурвалж: zms.mn