Д.ГЭРЭЛ

Беларусь улсад өрнөж байгаа эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотойгоор тус улсад дөрвөн өдөр интернетийг блоколсон учраас Viber компани Минск дахь оффисоо хаахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар ерөнхий захирал Жамел Агауа мэдээлсэн байна.  Тус компанийн оффис хотын төв хэсэгт, төв гудамжинд байрладаг. Тиймээс захирлын хэлснээр  нөхцөл байдал маш хэцүү байгаа аж. Энэ гудамжинд Uber зэрэг олон улсын өөр компаниудын байр ч байдаг аж.  Зэвсэгт этгээдүүд зарим хүмүүсийг авч явсан гэдэг мэдээлэл байгааг тэрээр дурджээ.

Компани оффисоо хаах шийдвэр гаргаж байгаа нь ажилтнуудын аюулгүй байдалтай холбоотой бөгөөд Минскийн төв байранд ажиллаж байсан хүмүүсийг  нэн даруй зайнаас ажиллах горимд шилжүүлжээ.  

Viber-ийн захирал хэлэхдээ, Минск дахь оффисыг хаах шийдвэрийг цаг алдалгүй гаргасан гээд одоо Беларусьт өрнөж байгаа үйл явц нь тус компанийн тухайд энэ улсад ажиллах бизнесийн загвараа шинэчлэх шаардлага руу түлхэж байгаа гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: zms.mn