Б.ОД

АНУ-ын санхүүгийн салбарын тэргүүлэх “Citibank” томоохон асуудалд оржээ. Тус банк 175 сая ам.долларыг “Brigade” хөрөнгийн менежментийн компани руу андуурч шилжүүлсэн ч үүнийг нь  буцаан олгохгүй хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс “Citibank” системийн алдаанаас үүдэн шилжүүлсэн мөнгийг нь буцаан өгөх нэхэмжлэлийг Нью Йорк хотын хуулийн фирмэд  гаргажээ. Энэ нэхэмжлэлд “Brigade” компаниас “Revlon” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компанийн зээлсэн мөнгөний хүү болох 1.5 сая ам.долларыг шилжүүлэх ёстой байсан. Гэтэл системийн алдаанаас үүдэн 100 дахин нэмэгдүүлэн шилжүүлсэн тул буцаан авах хүсэлтэй байна” гэж бичжээ. “Revlon” нь 2016 онд “Brigade” компаниас 1.8 тэрбум ам.долларын зээл авч, “Elizabeth Arden” гоо сайхны брэндээ үүсгэн байгуулсан байдаг. Түүнчлэн хөл хорио тогтоосноос үүдэн хүмүүс ихэнх цагийг гэртээ өнгөрөөж байгаагаас гоо сайхны компанийн орлого буураад байна. Үүнээс болоод “Revlon”-ий нэг ширхэг хувьцааны үнэ 27 ам.доллараас 7.7 ам.доллар болжээ.

Эх сурвалж:CNN