Б.ДОЛЖИНЖАВ
Японы улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн зуны гурван өдрийн амралт дуусч өчигдөр ажилдаа буцаж орлоо. Амралтынхаа хугацаанд тэрээр Токио хотын эмнэлэгт очиж, эрүүл мэндийн үзлэгтээ орсон байна. Энэ сарын эхээр долоо хоног тутмын нэгэн сэтгүүлд Шинзо Абэг долдугаар сард ажлаа хийж байх үеэрээ цусаар бөөлжиж эмнэлэгт очсон хэмээн мэдээлж байсан. Тэрээр Яаманаши муждаа очиж амраагүй анхны зун нь энэ юм. Түүнчлэн эргэн тойрны хүмүүс нь вирустай тэмцэж байгаа учраас амралтынхаа хугацаанд гольф тоглохоос гадна өөрийн дуртай зүйлсээ хийж чадаагүй байна.
Түүнийг Токиогийн Кейо их сургуулийн эмнэлэгт үзүүлэх үеэр олон хүн түүнтэй дотночлон ярилцаж, цар тахлын хэцүү үед ажиллаад ядарч байгаад нь санаа зовниж буйгаа илэрхийлжээ. “Ерөнхий сайд амралтгүйгээр ажиллаж, ядарсан гэдэгт би итгэлтэй байна” гэж Комейто намын тэргүүн Нацуо Яамагучи хэлжээ. Харин Батлан хамгаалахын сайд Таро Асо “Маш хүнд эгзэгтэй цаг үед амралтгүйгээр ажиллана гэдэг гайхаад байх зүйл биш гэсэн байна. Энэ амралтаас өмнө Шинзо Абэ нэгдүгээр сарын сүүлээс зургадугаар сарын сүүлч үе хүртэл тасралтгүй 150 хоног ажиллаад долдугаар сарын 23,25,26-нд гуравхан хоног амарсан.
Эх сурвалж:Japan Today