Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий дахинаа 20 сая гаруй хүнд халдварлаад байгаа цар тахлаас хүн бүр эмээж, хэрхэн урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж байна. Гэвч вирусаас хамгаалах  хуурамч эм, бүтээгдэхүүн хэрэглэснээс  гурван сарын хугацаанд дэлхийд 800 хүн нас барсан судалгааг Америйн халуун орны анагаах ухаан, эрүүл ахуйн сэтгүүлд нийтэлжээ. Энэ судалгаанд дурдснаар буруу мэдээлэл авснаасаа болж эмнэлэгт 5800 хүн эмчлүүлснээс спиртэн суурьтай цэвэрлэгээний бодис, метанол уусан хүмүүс нь нас баржээ. Мөн вирусаас сэргийлэхийн тулд их хэмжээний сармис идэх, витаминийг их хэмжээгээр уух зэрэг итгэмээргүй зөвлөгөөг дагаж эрүүл мэндээрээ хохирсон байна. Тэр байтугай их хэмжээний үнээний шээс уусан тохиолдол гарчээ. Тэд эдгээр бодис нь коронавирусыг анагаана хэмээн итгэсэн байна. Энэ бүгд нь хүний эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй юм. Хүмүүс өөрсдийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг үл харгалзан олон нийтийн сүлжээнд санал болгосон вирусын эсрэг эмийг хэрэглэж байгаа нь  вирусаас сэргийлэх үр дүнгүй бүтээгдэхүүн  зарж мөнгө олох боломжийг луйварчдад  олгож байна. Үүнтэй тэмцэхийн тулд Засгийн газар, Олон улсын агентлагууд олон нийтийн сүлжээнд хяналт тавьж, буруу мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Учир нь үр дүнтэй коронавирусын вакцины ололт амжилтыг иймэрхүү буруу мэдээллээр  үгүйсгэж болзошгүй хэмээн эмч нар санаа зовниж байна.

Эх сурвалж:BBC