Б.ДОЛЖИНЖАВ
Японы сүлжээ ресторан Сайзерияа Ко үйлчлүүлэгч хоол идэх, ямар нэгэн зүйл уухдаа хүртэл зүүх боломжтой маск бүтээжээ. Энэ нь коронавирусын улмаас хөл хорио тогтоогоод байгаа энэ үед хүмүүс хүссэн газраа орж хооллоход тустай юм. “Youtube”-д байршуулсан бичлэг болон рестораны ерөнхийлөгч Иссей Хориногийн оролцсон хэвлэлийн бага хурлын үеэрх Италийн сүлжээ рестораны танилцуулгаас үзвэл энгийн цаасан хуурай салфеткыг гар урлалын техник ашиглан маск бүтээжээ. “Энэ хэврэг харагдаж магадгүй, гэхдээ хуурай салфетка шүлс үсчихээс сэргийлж чадна. Хэдийгээр коронавирусын аюултай тулгарсан ч бид хүссэн газраа дуртай хоолоо идэхийг хүсч байна” гэж рестораны ерөнхийлөгч Хорино Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. Австрали, Хятад, Хонгконг, Тайван, Сингапурт охин компанитай тус ресторан хооллохдоо зүүхэд тохиромжтой маскаа маш хямд үнээр санал болгож байна.
Эх сурвалж:Japan Today