Б.ТУУЛ 

Холливудын од, жүжигчин бүсгүй Женнифер Энистон өнгөрсөн жил инстаграм хуудас нээж,  хэтрүүлж хэлбэл тэр даруйдаа цахим сүлжээг гацаах дөхөж байсан. Түүнээс хойш цахим хуудсаа идэвхтэй хөтөлж, амны хаалт тогтмол зүүхээс эхлээд олон нийтийг зөв зүйлд уриалсаар байна. Үүнээс гадна түүнийг цахим сүлжээнийхэн хамгийн загварлаг бүсгүй хэмээн тодорхойлж байна. Учир нь тэрээр албаны болон чөлөөт стилиэр хувцасласан ч аль аль нь түүнд донжтой зохидог. Түүний үргэлж тав тухтай, загварлаг хувцаслалт нь улаан хэвсэн дээр ч, гудамжинд ч тэр нь өөрт нь их зохицдог гэжээ. Энэ зун түүний өмссөн подволка, шортнууд, сул өргөн өмд, энгийн углааш, брэндлэг шаахай зэрэг нь цахим сүлжээнд дагагчдынх нь тоог нэмсээр байна. Түүний хувцасны өрөөнд, алдарт дизайнер Шоллын арьсан шаахай өнгө өнгөөрөө байдаг байх. Тэр хөх, хар, бор хүрэн өнгийн арьсан углааш олныг өмсдөг хэмээн шүтэн бишрэгчид нь сошиалд шуугьсаар байна. Мөн олонх нь түүнийг дуурайн хувцасладаг гэдгээ хэлжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)