Б.ТУУЛ

Холливудын од, жүжигчин бүсгүй Кортни Кардашиан өнгөрсөн амралтын өдрүүдэд экс нөхөр Скотт Дикиктэй  хамт гадуур зугаалж яваад папарацичдын дуранд өртжээ.  Хосууд хэдийгээр хоёр тийшээ болоод удаж байгаа ч гурван хүүхдийнхээ төлөө найзууд байх замыг сонгож, хүүхдүүдээ хамтран хүмүүжүүлдэг байна. Тэд сэтгүүлчдийн дуранд өртөхдөө Малибу хотын дэлгүүрээр хэсч, хүйтэн ундаа уун гудамжаар их л романтик алхаж байжээ. Өдгөө 41 настай Кортни “Nike” брэндийн  шаахай, хар шорт, “Talentless” брэндийн цэнхэр цамц өмсөж, дөрвөлжин хар шилээр гангарсан нь түүнийг их дэгжин, залуу харагдуулж байсан гэдгийг зураглаачид онцолсон байна. Мөн экс нөхөр Скотт салсныхаа дараа 21 настай София Ричитэй уулзах болсон. Харамсалтай нь тэдний амьдрал дэндүү удаашралтай, тодорхой шийдгүй байгаа билээ. Тиймээс энэ удаа Скотт, Кортни хоёр гэр бүлийн аялалд хамт явж, дэлгүүр хэсч байгаа нь тэд эвлэрсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4  МЯГМАР № 147 (6372)