Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлыг жирийн ханиад хэмээн үл тоомсорлож, хөл хориог эсэргүүцэн олон нийтийн үйл ажиллагаанд маскгүйгээр оролцож байсан Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонароу өнгөрөгч сарын 7-нд коронавирусын халдвар авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.  Мөн тэрээр эдгэрснээ өнгөрсөн сарын 25-нд зарласан юм. Тэгвэл халдварын улмаас Жайр Болсонароугийн бие сульдаж, уушги  нь гэмтсэн талаар пүрэв гаригт мэдээлжээ. Тэрээр “Өчигдөр миний бие сульдсан учир  цусны шинжилгээ өглөө. Гэтэл халдвар илэрсэн учраас эм авлаа. Би дахин 20 хоног гэртээ байх шаардлагатай боллоо. Уушгины үйл ажиллагаа гэмтсэн бололтой. Гэхдээ миний биед эсрэг биет үүссэн учир ямар ч асуудалгүй” гэжээ. Мөн түүний эхнэр Мишель Болсонароу халдвар авсан талаар ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлжээ.

Эх сурвалж:CNN