Б.ДОЛЖИНЖАВ

БНСУ-ын Шинчонжи  христийн сүмийн тэргүүн 88 настай Ли Ман Хэг сүмийн 5000 гишүүн халдвар авсныг нуусан хэргээр өчигдөр өглөө баривчилжээ. Тэрээр гишүүдийнхээ нууц мэдээллийг хадгалах гэсэн болохоос вирусын тархалтыг нуугаагүй гэж мэдэгдсэн юм.. Түүнийг хөл хорионы үеэр зөвшөөрөлгүй сүмийн үйл ажиллагаа явуулж 5.6 тэрбум вон хувьдаа завшсан хэрэгт мөн буруутгасан байна. Ли Ман Хэ “шинэ тэнгэр ба дэлхий”  гэсэн утгатай “Шинчонжи” сүмээ 1984 онд байгуулж өөрийгөө Есүс Христийн хойд дүр гэж зарлаж байжээ. Энэ сүм БНСУ-д 230 мянган гишүүнтэй. Харин Япон, Хятад улсад 20 мянга гаруй дагагчтай юм байна. Тус сүмийн гадаадаас ирсэн нэг гишүүн нь халдвар тараасанд Ли Ман Хэ гуравдугаар сард уучлалт гуйж байсан билээ. Өмнөд Солонгост өнөөдрийн байдлаар 14 мянган хүн халдвар авч, 300 хүн нас баржээ.

Эх сурвалж: BBC