Б.ДОЛЖИНЖАВ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  цөмийн зэвсэг нь гадны дарамт шахалт, цэргийн аюул заналхийллээс үл шалтгаалан тус улсын ирээдүйн аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа тул дайн болохгүй хэмээн мэдэгдсэнийг  төв хэвлэл нь өнөөдөр мэдээллээ.
 1950-1953 онд болсон  Солонгосын дайны 67 жилийн ойг тэмдэглэж ахмад дайчдад зориулсан хүлээн авалтыг дөрөвдүгээр сарын 25-нд хийсэн юм. Энэ үеэрээ Ким Жон Ун Хойд Солонгос зэвсэглэсэн мөргөлдөөнд зориулж цөмийн зэвсэг бүтээсэн нь  онцгой ач холбогдолтой хэмээн илтгэлдээ дурджээ. Тэрээр “Одоо бид  дайсны хүч нөлөө,  империалистуудын цэргийн аюул заналхийлэл, дарамт шахалтаас  өөрсдийгөө хамгаалах чадвартай болсон. Бидний найдвартай, үр дүнтэй өөрсдийгөө хамгаалах цөмийн зэвсгийн ачаар дайн гарахаа больж, улсын маань ирээдүй үүрд мөнх аюулгүй байх болсонд баяртай байна” гэж ярьсан байна.

Эх сурвалж:  Korea Times