П.МӨНГӨНСОР

 

Цар тахлын улмаас энэ зуны бүх үйл ажиллагаа цуцлагдаад байгаа энэ үед жүжигчин Скарлетт Йоханссон, уран бүтээлч Колин Жост нар хуримаа хойшлуулах  болсон талаар эх сурвалж мэдээллээ. Залуу хосууд хуримандаа гэр бүлийнхэн болон найзуудаа урьсан бөгөөд хойшлуулж байгаадаа сэтгэл гонсгор байна гэжээ. Тэд 2006 онд танилцсан ч 2017 оноос албан ёсоор болзож эхэлсэн. Энэ хурим Колины анхны хурим бол жүжигчин бүсгүйн хувьд гурав дахь удаагаа гэрлэх гэж байна. Хэдийгээр тэдний хурим цар тахлын улмаас хойшлогдсон ч зарим нь Скарлетийг гэрлэхээсээ айсан байж магадгүй хэмээн хардаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)