Х.ОЮУНБОЛД

 

Нэрт жүжигчин Шэрон Стоун ярилцлагынхаа үеэр түүний амьдралд тохиолдсон хүйт дааж, жихүүдэс хүргэсэн нэг явдлын талаар ярьжээ. Тэрээр гал тогоондоо усны саваа усаар дүүргэж байх үеэр гэнэт гэрийнх нь худган дээр буусан  аянганд цохиулсан байна. Аянга цахилгаан усаар дамжсанаар жүжигчин тогонд цохиулж ухаан алдсан аж. Түүнээс гадна гал тогооны нөгөө булан руу жүжигчнийг  чулуудсанаар хөлдөөгч мөргөсөн байна. Жүжигчин би тэр үед үймрээд тайвширч чадахгүй байсан. Яаж дүрслэхээ мэдэхгүй байна гэж ярьжээ.

Түүний ээж Дороти охиноо шалан дээр унасан байхыг олж  нүүр рүү нь олон удаа алгадан сэргээсэн байна. Дараа нь түүнийг эмнэлэг рүү авч явсан аж. Түүнд зүрхний бичлэг хийдэг төхөөрөмжөөр биед нь байсан бүх эрчим хүчийг харуулсан болохыг жүжигчин онцолсон байна. Тэрээр эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.15  ДАВАА № 116 (6341)