Д.АРИУН

ОХУ-д  энэ сарын 3-нд КОВИД-19-ын халдварын 8831 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус улсын хэмжээнд халдварын тоо 441108 хүрээд байна. Шинээр бүртгэгдсэн халдвар Оросын  85 бүс нутгийг хамарч байгааг шуурхай удирдлагын төвөөс мэдээлжээ. Тухайлбал, Москвад хамгийн олон буюу 1998 тохиолдол бүртгэгдсэн бол Москва мужид 787, Санкт-Петербургт КОВИД-19-ын халдвар авсан хүний тоо 375-аар тус тус нэмэгджээ.

Сүүлийн 20 хоногт тус улсад шинээр бүртгэгдэж байгаа халдварын тоо 10 мянгаас доош байгаа бөгөөд эдгэрсэн хүний тоо 200 мянгаас дээш гараад байгаа бол 5384 хүн коронавирусын улмаас нас баржээ.

БНХАУ-ын Ухань хотоос өнгөрсөн оны сүүлчээр эхэлж дэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар авсан хүний тоо  өнөөдрийн буюу зургадугаар сарын 4-ний өглөөний байдлаар дэлхий даяар 6  сая 590 мянга давж, 388 мянга гаруй хүн амь насаа алдаад байна.

Эх сурвалж: www.polit.mn