Х.ОЮУНБОЛД

 

Белорусын ерөнхийлөгч  Александр Лукашенко наймдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө  тус улсын нөхцөл байдлыг тогтворгүй болгохыг  эрх баригч нар зөвшөөрөхгүй. Мөн сөрөг хүчний зарим улс төрч баривчлагдсаны дараа  долоо дахь удаагаа одоогийн албан тушаалаа хашихаа баталгаажуулна гэж найдаж байна гэж мэдэгджээ. Тэрээр “Сонгуулийн өмнө Украиныг дуурайж хувьсгал хийх гэсэн оролдлого байгааг дурдаад, иймэрхүү нөхцөл байдал үүсэхгүй болохыг сануулсан” байна. 

Түүнээс гадна Белорусын одоогийн нөхцөл байдалд Армен, Украинд болсон шиг адил төстэй явдал гаргахгүй байхыг хүсчээ. Учир нь энэ хоёр оронд болсон үйл явдлаас гарсан лидерүүд нь Белорусын сөрөг хүчнийхнээс ялгаатай нь  авьяаслаг, хамгийн чухал нь эх оронч байсан гэв. Лукашенко, Арменийн ерөнхий сайд Николь Пашинян, Украины ерөнхийлөгч Владимир Зеленьский нарыг тийм хүмүүс гэж нэрлэжээ. Тэрээр энэ мэдэгдлээ өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний хөдөлгөөнийхний зүгээс  зарим эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн гэж бүртгэгдсэний дараа хийсэн байна. Белорусын сөрөг хүчнийхэн ерөнхийлөгчийн сонгуульд зарим гишүүнийхээ нэрийг танилцуулахад 100 мянган гарын үсэг цуглуулахад нэг сар шаардлагатай гэж үзэж байгаа  аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.3  ЛХАГВА № 109 (6334)