Х.ОЮУНБОЛД
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүд санал нэгтэйгээр Шинжааны засан хүмүүжүүлэх газарт хүчээр хоригдож байгаа хоёр сая лалын шашинт уйгар иргэдийг БНХАУ-ын Засгийн газрын албан хаагч нарыг шийтгэсэн хуулийн төслийг баталжээ. Уйгуруудын хүний эрхийн улс төрийн бодлогын хууль гэж нэрлэсэн хуулийг гишүүд 413 саналаар дэмжиж, нэг нь татгалзсан байна. Мөн БНХАУ-ын Коммунист намыг засан хүмүүжүүлэх газар, уйгар, казак болон бусад бага үндэстэн ястныг зовоож байгааг буруутгаж, хүний эрхийг зөрчиж байгаа үйлдэлд хатуу арга хэмжээ авахыг зөвлөжээ. Хуулийн төслийг батлах санал хураалтыг явуулахын өмнө Энэ төлөөлөгчдийн танхимын ерөнхийлөгч Нэнси Пелоси “Бээжингийн уйгарчуудын эсрэг хэрэгжүүлж байгаа харгис үйлдэл нь дэлхийн хамтын үйл ажиллагаа, ухамсрыг доромжилж байгаа хэрэг” гэж мэдэгдсэнийг “CNN” телевиз мэдээлсэн байна. Мөн төлөөлөгчдийн танхимын гишүүд хэлмэгдэн хавчигдаж зовж байгаа энэ иргэдэд тэднийг мартаагүйг мэдэгдсэн захиаг илгээсэн аж. Бид БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинд “Та энэ хүмүүсийг мартсан гэж хэлж болно. Гэхдээ тэд мартагдаагүй гэж хэлсэн байна. Хоёр долоо хоногийн өмнө батлагдсан хуулийн төслийг одоо ерөнхийлөгч Доналд Трамп гарын үсэг зурах аж. Энэ төсөл хүчин төгөлдөр болсон тохиолдолд ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын конгресст лалын шашинт энэ бага ястантай зүй бусаар харьцаж, тамлаж зовоосон, шүүх хурал хийлгүйгээр хорих сунгасан, барьцаалсан,амьдрах эрхийг нь эсэргүүцсэн БНХАУ-ын Засгийн газрын албан хаагч нар болон хэн нэгэн хүнийг илчилсэн тайланг 180 хоногийн дотор танилцуулах ёстой юм байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.5.29 БААСАН № 106, 107 (6331, 6332)