Т.САЙХАН
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Кансай бүсийн Осака, Киото, Хоёго гэсэн 3 хот, мужид тавиад буй "онц байдал"-ын дэглэмийг цуцалж, Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид хөл хориог үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор илэрхийлэв.
Япон Улсын Парламентаар энэ оны гуравдугаар сарын 13-ны өдөр соёрхон баталсан “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Кансай бүсийн гурван мужид “онц байдал”-ын дэглэмийг цуцлах шийдвэрийг гаргахын өмнө Эдийн засгийн сэргээн босголтын сайд Я.Нишимура Парламентийн дээд, доод танхимын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, дээрх хот мужуудад тавиад буй “онц байдал”-ыг хэсэгчлэн цуцлах тухай Мэргэжилтнүүдийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг танилцуулжээ.
Тэрээр Осака, Киото, Хёого гэсэн 3 хот, мужид тавиад буй онц байдлын дэглэмийг цуцалж, харин Токио хот, Хоккайдо, Сайтама, Канагава, Чиба мужид үргэлжлүүлэх зөвлөмж, чиглэлтэй нийцэж байгааг мэдэгдэв.
Эх сурвалж:www.polit.mn