Х.ОЮУНБОЛД

 

"Жонсон энд Жонсон" эмийн компани ирэх есдүгээр сард коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх тариаг хүн дээр турших эмнэлзүйн судалгааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнээс гадна дэлхийн төвшинд  үйлдвэрлэлийг нь хурдасгахын тулд  туршилт хийж байгааг үгүйсгэсэнгүй.  Бид бүтээгдэхүүнээ сайжруулж байна. Ирэх жил нэг сая урьдчилан сэргийлэх тариаг хүлээлгэж өгөх зорилгоор үйлдвэрлэж эхэлнэ гэж “АВС” телевизэд Жонсон энд Жонсон эмийн компанийн эрдэмтэн Паул Стоффелс   ярьжээ. Тэрээр “Бидэнд энэ жил үйлдвэрлэж гаргах боломжтой урьдчилан сэргийлэх тариа байна. Гэхдээ энэ нь эрх баригчид, Хүнс, эмийн асуудал эрхэлсэн газар, болон бусад газар үр ашгийн тухай мэдээлэл бэлэн болохоос өмнө ашиглаж болох эсэхийг шийднэ” гэв. Энэ нь  АНУ-ын Хүний үйлчилгээ, эрүүл мэндийн департаментын  Судалгааны газар болон Био анагаах ухааны дэвшилтэт хөгжлийн газартай хамтран хийх ажил юм байна. Харин  "Жонсон энд Жонсон" эмийн компанийн  ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Алекс Горски компаниа төлөөлж өнгөрсөн гуравдугаар сард  хийсэн мэдэгдэлд “Дэлхий дахин хүн амын эрүүл мэндийн хямралыг яаралтай шийдвэрлэх асуудалтай тулгараад байна. Тиймээс бид манай компанийн зүгээс энэ өвчнийг дарах урьдчилан сэргийлэх тариаг хурдан гаргаж авах, боломжоороо  ханган нийлүүлнэ гэж амласан” гэв. Түүнээс гадна Стофеллс энэ компани  хүн дээр хийж байгаа эмнэлзүйн судалгаа туршилт ахицтай байсан. Тиймээс оройтлоо гэхэд  2021 оны эхээр онцгой нөхцөлд  ирэх есдүгээр сард  бэлэн болно гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.13  ЛХАГВА № 94 (6319)