Т.САЙХАН

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко  энэ сарын 9-нд болох Ялалтын баярын жагсаалыг цуцлахгүй  хэмээн мэдэгдлээ.  Энэ жил Ялалтын баярын түүхт 75 жилийн ойн баяр тохиож буй. Энэ талаар Лукашенко “ Бидний хувьд Ялалтын баярын цэргийн жагсаал бол ард түмний эрэлхэг зориг, тууштай байдал, түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл, тус улсад эрх чөлөө авчирсан хүмүүсийн хөдөлмөрч хүндэтгэлийн илэрхийлэл юм. Эдгээр хүмүүс бидний төлөө амь насаа золиосолсон” гэв.  Түүнчлэн тэрээр цэргийн жагсаалыг бид зохион байгуулна гэдгээ ирж үзэх эсэх нь ард түмний эрх. Бид хэнийг ч хүчлэхгүй. Вирусын халдвар авна хэмээн айдастай буй хүмүүсийг бид бас ойлгоно гэдгийг онцолсон байна. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Беларусьт Ялалтын баярын жагсаалд бэлдэж байсан 15 мянган цэргийн албан хаагчийг 14 хоног тусгаарласан юм. 

Өнөөдрийн байдлаар  Беларусь улсад коронавирусийн халдвар авсан 16,705 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 99 хүн нас барсан байна.

Эх сурвалж:www.polit.mn