Д.ЭНХЭЭ

Улсын их, дээд сургуулийн захирал, тэдгээрийн орлогч нарын ажиллах насны дээд хязгаарыг 65-аас 70 хүртэл дээшлүүлэх тухай Сайд нарын танхимын өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг ОХУ-ын Төрийн Думд болов. Москва, Санкт-Петербургийн их сургуулийн захирлуудын үйл ажиллагааг тусад нь хуулиар зохицуулах ажээ.

Улсын болон орон нутгийн дээд боловсролын байгууллагын удирдагч, тэдгээрийн орлогч нарт энэ баримт бичиг хамаарна.

Одоо зөвшөөрөгдсөн насны дээд хязгаар 65 бөгөөд дахин таван жилээр сунгахыг их, дээд сургуулийн үүсгэн байгуулагч тодорхойлно. Шинэ хуулийн төсөлд тусгаснаар насны дээд хязгаарыг дахин сунгахгүйгээр 70 нас хүртэл дээшлүүлж байгаа болно.

Улсын болон орон нутгийн эрдэм шинжилгээний байгууллагын удирдагчийн албан тушаалыг нэг хүн гурван таван жилээс илүү хугацаагаар орлох боломжгүй гэсэн хэм хэмжээг зааж байгаа юм байна.

Москва, Санкт – Петербургийн улсын их сургуулийн удирдагчдын хувьд тэдгээрийн үйл ажиллагааг тусад нь хуулиар зохицуулна. Далан нас хүрмэгц тэдгээрийн албан тушаалаа хаших хугацааг сунгаж болохоор тусгасан байна.

Эх сурвалж: www.polit.mn