Д.АРИУН
Коронавирусын халдварын тоо ОХУ-д өнгөрсөн нэг хоногт буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 18322 болоод байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Шинээр бүртгэгдэж нэмэгдсэн халдварын ихэнх нь Москва хот, Москва муж, Санкт-Петербург болон Ленинград мужид байгаа аж. Тус улсын хэмжээгээр эдгэрсэн хүний тоо 1473 болсон бол эсрэгээрээ нас барсан хүний тоо 150 болсон байна. ОХУ-д 1,3 сая шинжилгээ хийсэн гэдэг тоог шуурхай удирдлагын штаб мэдээлсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn