Х.ОЮУНБОЛД
15 настайдаа байгуулсан хоёр компани нь дампуурчээ
Ричард Брансон нэрээрээ олонд танигдсан “Оюутан” гэдэг нэртэй сэтгүүлийг гаргаж, 16 настайдаа анхны компаниа байгуулж байсан түүний жинхэнэ нэрийг Ричард Чарльз Николас Брансон гэдэг. Одоо тэрээр 360 гаруй компаниас бүрддэг “Виржин” группыг үндэслэн байгуулсан бөгөөд Их Британийн тэрбумтан. Дараа нь Ричард Брансон 1970 онд компаниудад зориулсан шуудангийн бүртгэлийг бий болгожээ. Үүний дараа 1972 онд “Виржин” рекордс дууны цомог худалдааны сүлжээ дэлгүүрийг байгуулжээ.1980 онд түүний “Виржин” Атлантик Эйрбус компани болон “Виржин” рекордс дуу бичлэгийн стиуддээ өргөжсөн байна. Форбес сэтгүүлд 5100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцоолдог түүнийг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 286, Их Британийн 12 дахь баян гэж бичжээ. Ричар Брансон 1950 оны долдугаар сарын 15-нд Лондон хотын өмнө зүгт Блэкхет дүүрэгт Эдвард Жеймс Брансон, Эва Брансон нарын хүү болж төрсөн байна. Харин түүний өвөө Артур Жорж Харвин Брансон Хуулийн дээд шүүхийн албан хаагч, Их Британийн хувийн зөвлөх байсан аж. Ричард Брансон 13 нас хүртлээ Бишопгате сургуульд суралцжээ. Дараа нь 15 нас хүртлээ Стове сургуульд сурсан байна.Гэхдээ унших чадваргүй байсан учраас муу суралцаж байсан ч 15 настайдаа хоёр компани байгуулсан ч эцэст нь дампуурчээ. Харин 16 настайдаа сургуулиасаа гарч, Лондон рүү нүүсэн байна. Тэнд “Оюутан” сэтгүүлийг гаргаж анхны бизнесээ амжилттай эхлүүлжээ. Мөн 17 настайдаа “Оюутанд зөвлөгөө өгөх төв” нэртэй сайн үйлсийн байгууллагыг байгуулсан байна.
Пянз зарж эхлүүлсэн бизнес
Брансон анхны бизнесээ Ла-Маншийн хоолойг гаталсан аялалынхаа дараа эхэлжээ. Тэрээр хуучин болон зарагдаагүй үлдсэн пянз худалдан авч Лондонд зардаг болжээ. Тэгэхдээ машинаараа явж зарахаас гадна жижиглэн худалдааны дэлгүүрээр зардаг байсан аж. Тэрээр 1970 он хүртэл шуудангаар захиалга авч бараагаа зардаг байсан байна. Бараагаа "High Street", “W.H Smith” гэсэн сүлжээ дэлгүүрт зардаг үнээс хямдаар “Виржин” худалдааны дэлгүүртээ зардаг байсан аж. “Виржин” гэдэг энэ нэр нь хуучин ч гэсэн шинэвтэр бараа зардаг утгыг илэрхийлдэг бөгөөд гамгүй хэрэглэсний улмаас хуучирч муудсан пянз худалдаалдаг бусад газраас үүгээрээ ялгагддаг байжээ. Тэр үед 1950-1960 онд ихэнх барааг гар дамжуулан зардаг барааны үнийг барихын тулд гаргасан хүчин зүтгэлийг үл харгалзан барааныхаа үнийг хямдруулахыг хязгаарласан худалдааны гэрээний дагуу ихэнх барааг худалддаг байсан аж. Үүний үр дүнд Брансон дууны бичлэгтэй цомогт их хөнгөлөлт үзүүлдэг өөрчлөлтийг хийж эхэлсэн байна. Тэр болон түүний зарим хамтрагч нар Брансоны бизнест шинэ нэр өгөхөөр ярилцсан аж. Харин тэдний нэг нь түүний нэрийн хуудас болсон “Виржин” нэрийг өгөх саналыг тавьжээ. Учир нь бүх бүгд шинэ байдаг. Ялангуяа,компаниудын хувьд гэж тайлбарласан байна. Эцэст нь Ричард Брансон Лондон хотын Оксфорд гудамжинд дууны цомог худалддаг дэлгүүр нээжээ. Мөн удалгүй Ник Повеллтой хамтран “Виржин” рекордсийн тамгатай пянзыг худалдаанд гаргасан байна. Тэрээр их ашиг олсон бөгөөд дуу бичлэгийн студи байгуулах газар байгуулахад хүрэх хэмжээний орлого олжээ.Харин 1971 онд Ричард Брансон пянз импортолж худалдах гэж буруутгагдан баривчлагдсан байна. Тэрээр шүүхээс гадна Их Британийн онцгой татвар, гаалийн албаныхантай үлдэгдэл татвар болон торгуулиа төлөх гэрээг байгуулсан аж. Түүний ээж Эва Брансон байшингаа барьцаанд тавьж төлбөрөө барагдуулахад нь тусалжээ. Түүний компани “Зургаан буу” зэрэг асуудалтай бүлэглэлтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Харин бусад компаниуд гэрээ байгуулахад бэлэн биш байгаагаа илэрхийлжээ. Мөн 1980 оны эхээр “Виржин” компани шөнийн “Heaven” клубыг худалдаж авсан байна. Түүнээс гадна Их Британи даяар сувгаа цацах эрхтэй “ITV” телевизийг Дэвид Фростой хамтран худалдаж авах санал тавьсан ч бүтэлгүйтжээ. Мөн 1992 онд компаниа авч үлдэхийн тулд Брансон “Виржин”компаниа сая ам.доллараар “EMI” дуу хөгжмийн компанид зарсан байдаг. Гэхдээ дараа нь дуу хөгжмийн ертөнцийн бизнесээ дахин эхлэхийн тулд “V2 records” компаниа байгуулсан аж.
Гэр бүл
Ричард Брансон, Линди болон Ванесса гэсэн хоёр дүүтэй. Айлын том хүү бөгөөд аавынхаа мэргэжлийг өвлөж өмгөөлөгчөөр ажилладаг. Түүний ээж Эва театрт зааварлагч, үйлчлэгчээр ажиллаж байжээ. Ричард Брансон хоёр хүүтэй болсон Жоан Темплемантай хоёр удаа гэрлэсэн байна. Хоёр дахь хуримаа эмч Холли охиныхоо санал болгосноор хийжээ. Харин тэд 1989 онд охиноо найман настай байхад Брансоны эзэмшдэг Их Британийн Виржинийн арлуудын нэг Неккер аралд гэрлэсэн байна. Тэрээр мөн Карибын тэнгисийн Антигуа Барбуда аралд үл хөдлөх хөрөнгөтэй аж.
Бусад бизнес болон хүмүүнлэгийн аян, үзүүлсэн амжилтууд
Тэрээр төмөр зам, агаарын тээвэр, гар утас, сансрын аялал жуулчлал,банк, хүүхэлдэйн киноны салбарт компаниуд байгуулсан байна. Түүнээс гадна хүмүүнлэгийн салбарт олон үйл ажиллагааг зохион байгуулж явжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Кукута хотод “Live Аid” тоглолтыг Венесуэлийн иргэдийн амьдралыг сайжруулах зорилгоор хандив цуглуулах тулд хийсэн байна. Түүнээс гадна тэрээр дэлхийн олон амжилтыг тогтоосон хүн аж. Тухайлбал, 1985 онд Атлантын далайг хурдан туулахыг зорьсон байна. Мөн 1987 онд халуун хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлгөөр Атлантын далайг цагт 209 км-ийн хурдтайгаар туулжээ. Дараа нь 1991 оны нэгдүгээр сард Номхон далайг гаталж, Японоос Канадын Арктикийн бүсэд 10800 км газрыг туулж очсоноор өмнөх амжилтаа эвдсэн байна. Брансон 2004 онд Их Британийн сувгийг хамгийн хурдан буюу 1:40 цагт газар уснаа явагч машинаар туулснаар түүний өмнө энэ замыг зургаан цагийн дотор туулсан хоёр франц иргэний тогтоосон амжилтыг эвдсэн аж.
Эх сурвалж: www.polit.mn