БНСУ-ын технологийн тэргүүлэгч компани болох Самсунг нь дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч төдийгүй Apple компанийн томоохон өрсөлдөгч юм. Коронавирусын дэгдэлтээс үүдэн дэлхий нийтээр гэрээсээ ажиллаж буй нь дата төвүүд болон зөөврийн компьютер үйлдвэрлэгчдийн дунд Самсунг электрониксийн чипний эрэлт өсөхөд хүргэсэн ч цахилгаан барааны худалдан авалт буурснаас шалтгаалан эхний улирлын ашиг нь тааруухан байх төлөвтэй байна. Тодруулбал, энэ улиралд тус компанийн үйл ажиллагааны цэвэр ашиг 6.2 их наяд вон (5.05 тэрбум ам.доллар) байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй ижил түвшинд байх төлөвтэй байна. Тус компани Хятадад вирусын тархалт эхлэхэд Ветьнам, Энэтхэгт үйлдвэрээ байгуулсан нь үр дүнгээ өгсөн бол өрсөлдөгч Apple компанид хүнд цохилт болж Хятад дахь үйлдвэрүүдээ хаахад хүрсэн. Гэхдээ вирусын тархалт үргэлжилсээр байвал Самсунг ч бас үйлдвэрүүдээ хаахад хүрэх магадлалтай юм.
Мэдээллийн эх үүсвэр : https://www.investing.com/news/stock-market-news/solid-chip-sales-unlikely-to-cushion-samsungs-virushit-first-quarter-profit-2131770
Эх сурвалж:www.polit.mn