Д.АРИУН
ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн өгсөн гурав дахь шинжилгээний хариу нь өмнөх хоёр удаагийнх шиг сөрөг гарч, коронавирусын халдвар аваагүй нь батлагдсан байна. Түүнд тариа хийсэн эмч нь халдвартай байснаас болж Ангела Меркель шинжилгээ өгсөн билээ. Германы төр засгийн тэргүүн хоёр долоо хоног тусгаарлагдаж, ийм нөхцөлөөс ажлаа хийж байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар ХБНГУ-д халдвар авсан хүний тоо 67051 болж, 250 хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: Цахим Зууны мэдээ www.zms.mn