Д.ЭНХЭЭ
Оросын нэртэй шоумен, стилист Сергей Зверев одоогоор Байгал нуурын эрэг дэх Култук тосгонд төрөл садангийндаа энэ сарын эхээр ирж зочилжээ. Ингэхдээ тэрээр Байгал нуурын эрэг дээр ундны ус савлах завод барьж байгаа газарт хүрэлцэн ирж ганцаараа эсэргүүцэл илэрхийлсэн байна.
“Би төрсөн нутаг, Байгал нуурандаа ирлээ... Удахгүй хавар болж улаан номд бүртгэгдсэн ховор шувууд ирнэ... Энэ заводыг яалтай билээ??? Таалын намгийн эко систем бүхэлдээ алдагджээ... Завод руу дөхөж ойртон зураг авах, эсвэл хэзээ татан буулгахыг олж мэдэхийг хүссэн хүмүүсийг харуул хамгаалагч нар нь зориуд хордуулж, зуудаг нохой тавьж, хүмүүс арай чүү зугтаж байна! хэмээн Сергей Зверев өөрийнхөө Инстаграмд бичжээ.
Түүнээс гадна Зверев нутгийн кафед орох үеэрээ тосгоны нэгэн оршин суугч эзэгтэйн муурын зулзгыг золбин нохдоос аварсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Буриадын Култукт баригдаж байсан ундны ус савлах заводын барилгын ажлыг 2018 оны гуравдугаар сард зогсоосныг сануулъя. Үүнээс өмнө тус газарт газрын тосны бүтээгдэхүүний ул мөр, үйлдвэрийн хог хаягдлын овоолго зэрэг олон тооны зөрчил илрүүлсэн ажээ. Култук дэх тус заводыг гадаадын хөрөнгө оруулалтаар Орос-Хятадын хамтарсан “АкваСиб” компани барьж эхэлсэн. Заводын бүтээн байгуулалт байгал орчинд хор хохирол учруулахгүй хэмээн компанийн зүгээс мэдэгдэж байсан. Нутгийн оршин суугчид болон Сергей Зверев, Виктория Боня зэрэг шоу – бизнесийн бусад од энэхүү обьектийн бүтээн байгуулалтын эсрэг идэвхтэй тэмцэж байгаа билээ.
Эх сурвалж: www.zms.mn