Х.ОЮУНБОЛД

Ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газрын худалдааны төлөөлөгчийн газар Францын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах талаар судалж байна. Энэ нь  Парис АНУ-ын “Фэйсбүүк”, “Амазон”  компанийн  үйлчилгээнд татвар ногдуулсны хариуд хэрэгжүүлэх  арга хэмжээ аж. Мөн Европын болон Америкийн бусад орон Францад татвар ногдуулах саналыг тавьжээ. Энэ талаар бичсэн мэдэгдэлд  Францын дарс, бяслаг болон бусад бараа бүтээгдэхүүнд  2.4 тэрбум ам. доллартай тэнцэх хэмжээний 100 хувийн татвар ногдуулна. Гэхдээ  энэ шийдвэрийг  ерөнхийлөгч Доналд Трамп  батлах шаардлагатай гэж дурдсан байна. Мөн АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас  Европын холбооны  гишүүн орнууд манай орны компаниуд руу шударга бусаар довтолж байгаа учраас хариу арга хэмжээг хэрэгжүүлэх асуудалд анхаарч байна. Ялангуяа, Туркээс гадна Австри, Италийн дижитал үйлчилгээнд  татвар ногдуулах талаар судалж байна гэж бичжээ.  Түүнээс гадна Испани, Итали, Их Британи болон Европын бусад орон дижитал үйлчилгээнд ногдуулсан татварыг шалгана. Учир нь иргэддээ цахим үйлчилгээ үзүүлдэг том компаниуд бусад оронд охин компани байгуулах замаар татвар төлөхөөс зайлсхийж байгаатай холбоотой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.4  ЛХАГВА  №240  (6207)