-Владимир Зеленскийд үзүүлсэн байж болзошгүй дарамтаас болж АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал асуулга зарлахаар сүрдүүлж байна-

Д.ЭНХЭЭ

Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал асуулга (импичмент) явуулах дэгийн эхлэлийг АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын тэргүүн дэмжив. Энэ тухай Ардчилсан намын төлөөлөгчдийн эх сурвалжийг эшлэн The Washington Post сонин есдүгээр сарын 24-нд мэдээлэв. Үүнтэй холбогдуулан Ненси Пелоси ойрын үед мэдэгдэл хийх ёстой.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Трамп дарамт үзүүлсэн байж магадгүй мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд гарсны дараа ерөнхийлөгчийн импичментийн талаар америкийн ардчилагчид ярьж эхэлсэнийг сануулъя. АНУ – ын ерөнхийлөгч эхэндээ бүх буруутгалыг үгүйсгэж, утсаар ярихдаа америкийн нэр хүндийг гутаах юу ч хийгээгүй гэдгээ баталсаар байсан.

Эцэст нь аргаа барахдаа тэр Зеленскийтэй ярьсан дэлгэрэнгүй тэмдэглэлийг нийтлэхээр шийдвэрлэснээ твиттерт мэдэгдсэн. Дэлгэрэнгүй тэмдэглэлийг “бүрэн дүүрэн”, “засвар хийлгүйгээр” нийтэд ил болгох ёстой. “Зеленскийтэй хийсэн яриа найрсаг” байсан гэдэгт бүгд итгэж үнэмших болно хэмээн америкийн лидер нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn