Х.ОЮУНБОЛД
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уржигдар шинэ төрлийн зэвсгийг харваж туршсаныг ажигласан гэж “КСНА” агентлаг мэдээллээ.Энэ улсын зэвсэгт хүчин уржигдар үүрээр ойрын зайн тусгалтай хоёр шинэ балистик пуужин харвасан байна. Тэрээр шинэ пуужинг туршсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж. Харин Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлснээр ойрын тусгалтай хоёр пуужин нь Японы тэнгист унажээ. Мөн энэ ийм туршилтыг Хойд Солонгосын зүгээс дахин хийж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Пхеньян Хамхөн хотын эргээс өглөөний 05:32, 05:50 цагт харвасан сүүлийн пуужингууд нь 400 км замыг туулжээ. Энэ нь өнгөрсөн сарын 25-наас хойш Пхеньянын зүгээс хийгээд байгаа тав дахь удаагийн туршилт аж. Хойд Солонгос нь үүний өмнө өнгөрсөн мягмар гаригт Өмнөд Солонгос, АНУ цэргийн хамтарсан шинэ сургуулилтаа хийж эхэлсэн болон Пхеньянын эрх баригчид энэ хоёр улсад сануулга өгсний дараа хоёр пуужинг харвасан байна.
Эх сурвалж: www.polit.mn