Ж.ЦОГЗОЛМАА

Борооны улирал Энэтхэгт эхэлсэн нь гурван сая хүнийг гэр орноосоо дайжиж, хойд болоод өмнөд зүгт нүүн суурьшихад хүргэсэн талаар ВВС мэдээлж байна. Балба, Бангладеш, Энэтхэгт хар салхи болон үерийн гамшиг нүүрлэж, хэдийнэ 130 хүн амиа алдсан мэдээтэй байна. Балбад аадар борооны улмаас хамгийн багадаа 67 хүн орон гэрээ орхисон хэмээн цагдаагийн хэлтсээс нь мэдэгджээ. Түүнчлэн 30 хүн сураггүй болжээ. Бангладешт их борооны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өсч байгаа. Дүрвэгсдийн лагерт оршин суугчид хоргодож байна. Ойрын өдрүүдэд цаг агаар улам дордоно хэмээн албаны хүмүүс анхааруулсаар байгаа аж. 

Энэтхэг, Хятад, Бангладешийн гол, мөрөнд цутгадаг Брахмапутра гол үерлэсний улмаас Энэтхэгийн өмнөд зүгийн 1800 гаруй муж усанд автсан талаар "Ройтерс" агентлаг өнгөрсөн даваа гаригт мэдээлсэн байна. Энэтхэгийн хойд мужийн улс болох Бихарт хоёр сая орчим хүн нүүж очсон талаар Засгийн газраас нь уламжилжээ. Тэгвэл тус улсын Ассам мужид 1.7 сая хүний орон гэр усанд автсан байна. Бангладешт өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа 29 хүн энэ гамшгийн улмаас амиа алджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.7.17  ЛХАГВА  №141  (6108)