-Мал эмнэлгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж байгаад анхаарал хандуулахыг түншүүдээсээ бүгд найрамдах улсын эрх баригчид хүсч байна-

Д.ЭНХЭЭ

БНХАУ-ын эрх баригчид Канадаас гахайн мах импортлохыг түр хоригложээ. Ийм шийдвэр мал эмнэлгийн хуурамч гэрчилгээтэй холбоотой. Ийм маягаар энэ асуудалд түншүүдийнхээ анхаарлыг хандуулахыг хүссэн аж.

“Канадаас Хятад руу экспортолж байгаа гахайн махны нэг хэсэгт рактопамины (булчингийн овор хэмжээг томруулах зориулалттай нэмэлт тэжээлийн) үлдэгдэл байгаа эсэхэд хятадын гаалийн байгууллагаас саяхан шалгалт хийжээ. Үүний дараа Канадын холбогдох компаниудын гахайн махны импортыг хятадын тал нэн даруй зогсоож, мөрдөн шалгалт явуулахыг канадын талаас шаардсан байна” хэмээн Канадад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны албан ёсны сайтад тавьсан мэдэгдэлд дурдсан гэж kp.ru мэдээлжээ.

Хуурамч гэрчилгээг БНХАУ-д тоолоход 188 байсан ажээ. “БНХАУ-ын эрх баригчид яаралтай сэргийлэн сануулах арга хэмжээ авч, Хятад руу экспортолж байгаа маханд энэ оны зургадугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гэрчилгээ олгохоо зогсоохыг хүсч Канадын Засгийн газарт хандсан” тухай онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.polit.mn