Ж.ЦОГЗОЛМАА
Их Британид өнгөрсөн жил таван сая илүү хүн бэлэн бус төлбөр тооцооны хэлбэрийг эрхэмлэх болсныг ВВС мэдээлэв. Тэдний цаасан мөнгөний өдгөө төлбөрийн карт орлох болжээ. Сар бүр ашиглаж буй бэлэн бус төлбөрийн хэрэгслийн сонголтыг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хоёр сая гаруй хүнээр нэмэгдсэн хэмээн олон улсын санхүүгийн үйлчилгээний "UK Finance" мэдээлжээ. Гэсэн хэдий ч өдөр бүр 1.9 сая хүн өдөр бүр бэлэн мөнгө хэрэглэж байна гэсэн дүн байна. Эдгээр тоо нь ирээдүйд банкны салбар болоод бэлэн мөнгөний машины эрэлт хэрэгцээг асар их нэмэхийн хажуугаар тоон аюулгүй байдлыг ч илүү өндөр хэмжээнд байлгахыг шаардах юм.
"Хэрэглэгчид илүү хурдтай, агаагын сүлжээгээр хийж болохуйц утасгүй төлбөрийн системийг шаардаж бас сонгох боллоо. Ингэснээр ойрын 10 жилдээ технологи илүү хурдан болох шаардлага тулгарч байна. Гэсэн хэдий ч бэлэн мөнгийг илүү үнэ цэнэтэйд тооцох хэрэглэгч байсаар байна" гэж "UK Finance"-ийн гүйцэтгэх захирал Стивэн Жонс хэлжээ.
Өнгөрсөн жил Их Британид 39 тэрбум шилгүүлгийг бизнесийн байгууллага, хувь хүмүүс хийсэн байна.
Зээлийн карт хамгийн чухал тооцооны хэрэгсэл бөгөөд 15 тэрбум удаагийн төлбөрийг санхүүжүүлжээ. Тус тайлангаар бол 2024 он гэхэд нийт төлбөр тооцооны тал нь картаар хийгдэхээр байна.
Ингэхдээ эдгээр төлбөрийг утасгүй харилцааны төхөөрөмж эсвэл тусгай хүлээн авагч системээр хийэээр байгаа юм. Өнгөрсөн жил Их Британид тэтгэврийн насныхны ажлыг хөнгөвчлөхөөр нэвтрүүлээд байгаа төлбөр хүлээн авах утасгүй хэрэгсэл ихээхэн түгээмэл болж байгаа аж.
тэгвэл бэлэн мөнгөний төлбөр тооцооны хэлбэр өнгөрсөн жил 16 хувиар буурч нийт 11 удаагийн шилжүүлэг, тооцоог эзэлж байна.
Эх сурвалж: www.polit.mn