Гэрэл зургийг :“Pixabay” сайт

Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын төв телевиз  тус улсын Гуйжоу мужид усан онгоц  осолдсоны дараа найман хүн алга болж, 10 хүн нас барсан гэж мэдээллээ. Мөн 29 зорчигчтой усан онгоц  пүрэв гаригийн шөнө Бэйпаньцзян голд хөмөрсөн гэж тодруулан мэдээлсэн байна. Одоогоор аврах албаныхан 11 хүнийг авраад байгаа аж.  Цагдаагийнхан усан онгоцны эзнийг баривчилсан байна. Эрж хайх ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: www.polit.mn