Т.САЙХАН

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /04.09/ хуралдаж, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар ярилцжээ.  Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа  “Бид бүлэг дээр Д.Гантулга гишүүнийг өмгөөлж, хамгаалах асуудлыг хэлэлцээгүй. УЕП-ын саналд УИХ-ын тухай хуулийн 6.9-р заалт үндэслэгдсэн. Энэ заалт цэц дээр унасан тул хуульчдын зүгээс дахин сэргээх нь зүйтэй гэж зөвлөж байгаа. Энэ чиглэлд УИХ ажиллаж, Д.Гантулга гишүүний асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ. Д.Гантулга гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгчихсөн. Гэтэл хуульд гишүүн түдгэлзэх хүсэлтээ өгөх зохицуулалт алга юм байна. УИХ прокурорын саналыг хэлэлцлээ гэхэд өөрөө хууль зөрчсөн үйлдэл болчих гээд байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn