Т.САЙХАН

Засгийн газар өнөө өглөө ээлжит бусаар хуралдаж, үндсэн гурван асуудал хэлэлцсэн байна. Францын Орона майнинг, Хятадын Чайна Энержитэй байгуулах гэрээ хэлэлцлийн асуудлыг ирэх долоо хоногт УИХ-д танилцуулахаар болжээ. Ингээд хэлэлцсэн асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрээр "Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХХК 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Монгол Улсын хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдсэн байна. Иргэдэд олгох ногдол ашгийг инфляцын дарамтаас сэргийлж нэг дор бус гурав хувааж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Хуримтлалын санд хуримтлагдаж байгаа дүнтэй ижил дүнгээр буюу 135 мянган төгрөгөөр ногдол ашиг олгогдох нь зүйтэй гэж үзсэн. Оны баланс гарч, 2025 оны нэг, хоёрдугаар сард олгогдоод явна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn