Ч.БЯМБАХАЖИД
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй болсон хүнд өвчтэй хүүхдүүдийг Франц улсын Парис хотод эмчлүүлэх боломж бүрджээ. Гэвч санхүүгийн бэрхшээлээс үүдэн тэдэнд хүндрэл тулгарсан учраас тухайн хүүхдүүдийн гэр бүлийнхэн “Амьдрал хайрлая” хандивын аяныг эхлүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
“Амьдрал хайрлая” хандивын аяныг зохион байгуулагч “Франц улсын 92 хотод хорт хавдар, зүрхний ховдлын цоорхойтой зэрэг хүнд өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй цагаачиллын эмчилгээний визээр эмчилдэг талаар судалсан. Ингээд гурван эмнэлэгтэй холбогдон, тохиролцож эхний ээлжинд дөрвөн хүүхдийг эмчлүүлэхээр болсон юм.
Гэвч бид сүүлчийн найдвараа тээн явахад онгоцны зардал болон визний хувьд санхүүгийн бэрхшээл тулгараад байгаа юм. Иймээс бид сайхан сэтгэлт Монголчуудаасаа халуун сэтгэлийн хандив, тусламж хүсэж байна” гэлээ.
Энэ үеэр Э.Энхрийлэнгийн ээж Г.Оюунцацрал “Манай охин хоёр настай. Өнгөрсөн 2023 оны гуравдугаар сараас цусны эмгэг хавдар судлалын тасагт онош тодруулахаар хэвтэн эмчлүүлсэн. Улмаар тавдугаар сард “Тератома” гэсэн оношоор дөрвөн удаагийн портукал эмчилгээ хийлгэж, 2024 оны арванхоёрдугаар сард Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт ПЭТ буюу цөмийн оношилгоонд орсон ч муу үр дүн гарсан. Ингээд 2025 оны нэгдүгээр сараас дахин химийн эмчилгээ хийлгэж байгаа ч үр дүн тааруу байсаар Монгол талаас дахин эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин Турк улсын “Medical park” эмнэлгээс үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа буюу химийн эмчилгээ, туяа эмчилгээ хийлгэж эдгэрнэ гэсэн сайхан хариу хүлээн авсан ч эмчилгээний зардал 200 гаруй сая төгрөг болж байгаа юм. Иймд ард түмнээсээ чин сэтгэлийн тусламж хүсэж байна” гэсэн юм.
Эх сурвалж: zms.mn