Ч.БЯМБАХАЖИД
“Nomadic Fighting Championship” буюу NFC тулааны спортын дөрвөн төрөлт тэмцээнийг энэ сарын 27-нд зохион байгуулах талаар NFC холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ талаар “NFC” холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Маргад-Эрдэнэ “Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилготой NFC тулааны спорт нь ММА, Кикбокс, Муай Тай, Сабмишн Гранпплинг гэсэн дөрвөн төрлөөр энэ сарын 27-нд M Bank аренад болох гэж байна. Тэмцээн нийт есөн тулаан явагдана. Уг тэмцээний оргил тулаанд холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд улсын тамирчин Tanavit- Likit-тэй тулалдана” гэв.
М.Нандин-Эрдэнэ “Тэмцээндээ хүч хөдөлмөрөө зориулан бэлтгэж байгаа. Би Кикбоксын спортоор хичээллээд ази тивийн аварга, дэлхийн аварга болж байсан амжилттай. Монголдоо анх удаагаа хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр оролцож байгаадаа баяртай байна” гэлээ.
Үүнээс гадна NFC холбоо дэлхийн холбоодуудтай хамтран ажиллаж, Монголдоо олон улсын чанартай тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн олон улсын шүүгчид ирж шүүх юм.
Эх сурвалж: zms.mn