Ц.БАЯР
Цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны 2025 оны шилдэг илтгэлийн үндэсний эрдэм шинжилгээний хурал энэ сарын 10, 11-ны өдөр Нийслэлд амжилттай зохион байгуулагдлаа. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 58 дахь жилийнхээ шилдэг илтгэлийн уралдаанаа “Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдвээр зарласан юм. 21 аймаг, нийслэлээс шалгарсан 200 шахам багш, ажилтнууд “Интеграцид суурилсан багшлахуй ба суралцахуй” сэдэвт 2025 оны шилдэг илтгэлийн уралдаанд
Ерөнхий боловсролын ангилалд тэрүүн байранд Сэлэнгэ аймгийн Мандал сумын IV сургууль, дэд байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн сургууль, III байранд нийслэлийн 23 дугаар сургууль, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” сургууль, “Шинэ Үе”, “Монгол Тэмүүлэл” сургууль тус тус шалгарлаа.
Сургуулийн өмнөх боловсролын ангилалд тэргүүн байранд Баянхонгор аймгийн сургууль, цэцэрлэгийн “Баян-Ойт” цогцолбор, дэд байранд Увс аймгийн Баруунтуруун сумын цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын II цэцэрлэг, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын XI цэцэрлэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын X цэцэрлэг, нийслэлийн 308-р цэцэрлэг тус тус шалгарлаа.
Эх сурвалж: zms.mn