Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид Бурханы сүм гэх) энэ сарын 12-ны өдөр Алгасал баярын ариун цугларалтыг Гималайн нуруунаас Бразилын Амазоны ширэнгэн ой, Хойд туйл /Арктик/-ийн Аляск, Аргентины хамгийн өмнөд хэсэгт орших Ушуая муж гээд дэлхийн 175 орны 7800 орчим бүс нутгийн иргэдийг оролцуулан нэгэн зэрэг зохион байгууллаа.

“Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв” гэж айлдаад Алгасал баярын өдөр шавь нарынхаа хөлийг даруугаар угаасан Есүсийн жишээг даган тэд хөл угаах ёслол үйлдэж, нэг нэгэндээ үйлчлэх ёсыг үзүүлэв. Үргэлжлүүлэн Алгасал баярын талх дарс идэж уух ариун зоогийн ёслолд оролцон, Христийн эрхэм дээд золиос, хайрыг дурсан санасан байна. 

Бурханы сүмийн Ким Юль-Сан пастор “Шинэ гэрээний Алгасал баяр бол Бурханы мах, цусыг бэлгэдсэн талх, усан үзмийн дарс идэж ууснаараа нүглийн уучлал, мөнх амийн амлалтыг хүлээн авдаг өдөр билээ. Мөнхийн юмсыг эрэлхийлдэг хүн төрөлхтний хувьд Алгасал баяр нь хамгийн ерөөлтэй найдвар бэлэглэх мэдээ юм. Алгасал баяр сахивал Бурханы мах, цусыг өвлөн авч, Бурханы хүүхэд болох бөгөөд гамшгаас хамгаалагдан мөнх амь авч тэнгэрийн оронд очно. Алгасал баяраар олон хүн Бурханаас агуу ерөөл хүртээсэй” хэмээн онцлон хэллээ.

“Айдас төрүүлэм ийм цаг үед гамшиг дээгүүр алгасан өнгөрөх Бурханы амлалт шингэсэн Алгасал баяр сахиад, санаа сэтгэл тайван болж, санаа амарлаа”) хэмээн Сүүлийн хоёр жил дараалан Алгасал баяр тэмдэглэсэн 24 настай итгэгч З. Билгүүн инээмсэглэн ярилаа. Ам бүлээрээ цуг Алгасал баяр тэмдэглэсэн Ц. Бөхтөмөр, “Гэр бүлээрээ хамтдаа Алгасал баяр сахиад мөнх амийн ерөөл хүртсэндээ үнэхээр баяртай байна” гэсэн юм.

Алгасал баяр (Passover) гэдэг нь “гай гамшиг алгасан өнгөрөх” гэсэн утгатай. Энэ өдөр нь ариун тооллын 1-р сарын 14-ний орой (аргын тооллын 3 эсвэл 4-р сар орчим) тохиодог юм. 3500 жилийн тэртээ Египетэд уугануудыг цохих их гамшиг буухад Бурханы зарлигийн дагуу хурганы цусаар тэмдэг тавин Алгасал баяр сахисан израильчууд бүгд хамгаалагдаж, Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн байна. Энэ нь Алгасал баярын үүсэл юм. Тухайн үед Бурхан Алгасал баярыг “Үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ хэмээсэн юм (Гэтлэл 12-р бүлэг). Үүнээс хойш ч Алгасал баяр тэмдэглээд, гамшгаас хамгаалагдсан хүмүүсийн тухай Библид тэмдэглэгдсэн байдаг.

Бурханы сүм Библийн дагуу шинэ гэрээний 3 удаагийн 7 баяр тэмдэглэдэг. Үүнд Алгасал баяр, Исгээгүй талхны баяр, Анхны үр жимсний баяр (Амилалтын баяр), Долоо хоногуудын баяр (Пэнтекостын өдөр), Бүрээдэлтийн өдөр, Эвлэрүүллийн өдөр, Майхан баяр багтдаг. Энэ жил Алгасал баярын маргааш буюу 13-ны өдөр Есүсийн загалмайд золиослогдсоныг дурсан санаж, Исгээгүй талхны баяр тэмдэглэжээ. Итгэгчид мацаг барин, Христийн золиосонд оролцсон байна. 20-ны өдөр амилалтын найдварын ерөөл шингэсэн Амилалтын баяр тохиох аж. Амилалтын баяр нь Христийн амилалтыг дурсан санадаг баяр бөгөөд Анхны үр жимсний баярын шинэ гэрээн дэх нэр аж. Уг баяр нь Исгээгүй талхны баярын дараах эхний Амралтын өдрийн дараагийн өдөр тохиодог юм (Леви 23-р бүлэг). Амилсан Есүс шавь нартаа талх хуваан өгөхөд тэдний сүнслэг нүд нээгдэж, Түүнийг таньсан тухай тэмдэглэл Библид гардаг. Тэр цагаас хойш анхны сүмийн итгэгчид жил бүр талх хуваан, Христийн амилалтыг дурсан санадаг байсан бөгөөд Бурханы сүм ч мөн Библийн дагуу Амилалтын баярын үеэр талх хуваах ёслол хийдэг. (Лук 24-р бүлэг)

Бурханы сүм нь Алгасал баяраас авхуулаад шинэ гэрээний үнэнийг шингээсэн Христийн хайрыг өнгөрсөн 15 жилийн турш хөрш нийгэмдээ хуваалцан, итгэл найдвар дамжуулсаар ирсэн. Тэд хөршөө өөрийн бие мэт үзэн, “Алгасал баярын хайр амь бэлэглэх хайр” цусны донорын хөдөлгөөнийг тасралтгүй өрнүүлж, амь нас нь эрсдэлд орсон хүмүүсийн амийг аврах ажилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд эмзэг бүлгийнхэнд туслах, гамшгийн дараах яаралтай тусламж, байгаль орчноо хамгаалах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулдаг байна.

Энэ жил сар шинийн баярыг угтан Сонгинохайрхан дүүргийн өрх толгойлсон ахмад настан 5 өрхөд болон БЗД-ийн эмзэг бүлгийн 15 өрхөд хоол хүнсний материал хандивлажээ. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот, Орхон аймгийн Эрдэнэт хот, Дархан-Уул аймгийн Дархан хотод амьжиргааны түвшин доогуур өрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх, өрх толгойлсон өндөр настнуудад гурил, тос, будаа зэрэг хүнсний иж бүрдэл, бэлгийн багц өгч тусламжийн гараа сунгасаар иржээ. Төр захиргааны байгууллагаас зохион байгуулдаг ахмад настнуудын өдөрлөг арга хэмжээнд хөнгөн зууш хандивлаж, ахмадын баяраар ганц бие өндөр настнуудыг сүмдээ урьж дайлж цайлдаг байна. Мөн хичээлийн хэрэгслээр хангах, ном сурах бичиг хандивлах, сургуулийн сагсан бөмбөгийн талбайг засварлах зэрэг ажлуудыг хийж, хойч үеийнхээ боловсролыг дэмжихэд хувь нэмрээ оруулжээ.

Хүнс хөдөө аж ахуйн яамаар дамжуулан мал аж ахуй эрхлэгчдэд 1200 хос зузаан савхин бээлий хандивлаж, эдийн засгийн хүндрэлтэй байгаа эмэгтэйчүүдийг ажлын байртай болгох зорилгоор оёдлын машинуудыг хандивлажээ. Мөн “COVID-19” цар тахлын үед Эрүүл мэндийн яам, Орхон аймгийн Эрүүл мэндийн төв, Дарханы Гал унтраах анги зэрэг хорио цээрийн дэглэмийн үед тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилчдад урам зориг өгөх үүднээс хорио цээрийн хувцас хэрэгслээр ханган ажиллажээ. Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор байгаль орчноо хамгаалах үйл ажиллагааг ч идэвхтэй зохион байгуулсаар байна. Бурханы сүмийн дэргэдэх оюутан залуу сайн дурынхны ASEZ баг энэ 2-р сард “Zero Plastic 2040” аяныг өрнүүлж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Лхагвасүрэнгийн гудамжинд байрлах “Отгонтэнгэр” их сургуулийн ойр орчмын хуванцар хог хаягдлыг түүн ангилжээ. Мөн Баянзүрх дүүргийн ИТХ-аас их, дээд сургуулийн оюутнуудын үйл ажиллагааг талархан хүлээн авч, бээлий, шуудайгаар ханган ажилласан байна.

Өнгөрсөн онд “Итгэл найдварын ой” аяны хүрээнд Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан ууланд их цэвэрлэгээ хийсэн бөгөөд хот, ой, гол мөрний урсац бүрэлдэх эхийг цэвэрлэх, мод тарих зэргээр байгаль орчноо хамгаалах, иргэдийн байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Энэхүү хичээл зүтгэлийг нь үнэлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын жуух бичиг, Эрүүл мэндийн яамны хүндэт өргөмжлөл, Эрүүл мэнд, спортын яамны хүндэт өргөмжлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны талархал, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын талархал зэрэг шагналуудыг хүртээжээ.

Дэлхийн 175 оронд 3.92 сая итгэгчтэй Бурханы сүм нь АНУ-д болсон цасан шуурга, Тонга дахь галт уулын дэлбэрэлт, Өмнөд Африкт болсон үер зэрэг олон улс оронд тохиолдсон гамшигт нэрвэгдэгсдэд туслах гамшгийн хор хохирлыг арилгах ажилд манлайлан оролцдог бөгөөд нийт 30000 гаруй сайн дурын ажил хийжээ. АНУ-ын гурван засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын алтан шагнал, Өмнөд Солонгосын гурван засгийн газрын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Бразилын хууль тогтоох гавьяаны одон, Перугийн Үндэсний ассамблейн хүндэт одон зэрэг нийт 5000 гаруй шагнал хүртэж байжээ.