Гэрэл зургийг Р.Оюун

"Эрүүл хүнс-эрүүл хүн" хүнсний чанар, аюулгүй байдлын талаар мэдлэг, мэдээлэл олгох нөлөөллийн аяны нээлт өнөөдөр боллоо. Хүнсний салбарынхны дуу хоолойг нэгтгэх, үр дүнтэй хамтралыг бий болгох зорилготой аяны хүрээнд оролцогч талуудын уулзалт, танилцуулгыг хийлээ. Мөн салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлж, хүнсний чиглэлээр суралцдаг оюутан, залуус оролцсон юм. Энэ тухай гэрэл зургийн сурвалжилгаас сонирхоно уу.

"Дүүрэн фүүд" компанийн гүйцэтгэх захирал Х.Анхбаяр "Бэлтгэсэн хоолны Монгол Улс дахь хэрэглээ, олон улсын чиг хандлага" сэдвээр илтгэл тавилаа.

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, ШУТИС, ХХҮДС-ийн профессор, доктор М.Пүрэвжав "Хоолны үйлдвэрлэлийн дэд бүтэц хоолны шим тэжээл, чанарт нөлөөлөх нь" сэдвээр илтгэл танилцууллаа.

 

Эх сурвалж www.zms.mn