Б.НАНДИН

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэцийн шүүгчид Ерөнхий сайд Хан Дак Сүг огцруулах тухай асуудлыг өчигдөр хэлэлцлээ. Шүүгчид Ерөнхий сайд Хан Дак Сүг огцруулах асуудлыг хэрэгсэхгүй болгож, түүнийг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр нэн даруй эргүүлэн томилох шийдвэр гаргасныг Ёнхап агентлаг мэдээлэв. Хуралдаанд оролцсон шүүгчдийн тав нь огцруулах саналыг хэрэгсэхгүй болгох санал өгсөн бол нэг шүүгч дэмжиж, хоёр шүүгч импичмэнт хийх асуудлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал өгчээ.

Өнгөрсөн 12 дугаар сард ерөнхийлөгч Юн Сог Ёл онц байдал тогтоож, цэргийн хүчээр эрх мэдэл авах гэсэн оролдлого хийсэн хэмээн буруутгагдсаны дараа Ерөнхий сайд Хан Как Сүгийг огцруулах шийдвэр гаргаж байв.

Үндсэн хуулийн цэц даваа гарагийн өглөөний 10 цагийн орчимд шийдвэрээ танилцуулсны дараа Хан оффистоо эргэн ирж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр Үндэсний ассамблей арванхоёрдугаар сарын 27-нд түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлснээс хойш 87 хоногийн дараа Хан албан тушаалдаа эргэн ирж байгаа юм. Тэрээр ажлаа эхэлмэгцээ сэтгүүлчдийн асуултад хариулж, түр хугацаанд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Сангийн сайд Чой Санг Моктай аюулгүй байдлын асуудлаар яаралтай уулзалт хийжээ.

Эх сурвалж: zms.mn