Б.НАНДИН
Канадын Ерөнхий сайд Марк Карни ирэх сарын 28-нд ээлжит бус сонгууль явуулахаар болсныг мэдэгдлээ. Албан тушаалаа аваад хэдхэн хонож буй банкир Ерөнхий сайд сонгуулийн 36 хоногийн кампанит ажил эхэлснийг зарласан байна.
Энэ нь Ерөнхий сайд асан Жастин Трюдогийн санал хураалтад оролцоогүй сүүлийн арван жилийн анхны сонгууль бөгөөд Канадын хоёр том нам болох Консерватив болон Либералууд гол өрсөлдөгчид байх нь. Канадын хуулиар Ерөнхий сайд шууд санал хураалтаар бус, хамгийн олон суудал авсан намын дарга нь Засгийн газрын тэргүүн болдог.
Ирэх сард болох сонгуульд Либерал намын дарга М.Карни, Консерватив намын дарга Pierre Poilievre, Шинэ Ардчилсан намын дарга Жагмит Сингх, “Квебекийн блок” намын дарга Ив-Франсуа Бланшет нар өрсөлдөхөөр болжээ.
Ойрын үед олон жилийн холбоотон АНУ-ын шинэ удирдагчийн зүгээс тус улсыг үл тоосон, 51 дэх мужаа болгох гэсэн саналыг удаа дараа тавьж, Трампын итгэлт нөхөр болоод байгаа Илон Маск хүртэл Канад бол улс биш хэмээн ил тод хэлсэн нь шинэ Ерөнхий сайдын сонгуульд яаравчлах гол шалтгаан болсон гэж олон улсын хэвлэлүүд бичиж байна.
М.Карни Канад улсыг хагалан бутаргахыг хүссэн, эсвэл өөрийн улсын муж болгох гэсэн янз бүрийн санаа, оролдлогуудаа зогсоохыг АНУ-ын эрх баригчдаас шүүмжлэлтэйгэр шаардаж, түүнийгээ илэрхийлэн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог 1 хүрэхгүй улаан хивстэй угтаж “эсэргүүцэл”-ээ дипломат байдлаар илэрхийлсэн. Ерөнхий сайд М.Карни ойрын үед АНУ-тай хэлэлцээ хийх бөгөөд энэ үед ард түмний мандат чухал байх болно хэмээн ярьжээ.
Эх сурвалж: zms.mn