Б.НЯМСҮРЭН
АНУ Йемен рүү агаараас довтолж, 31 хүн амь үрэгджээ. Йемений босогчдын бүлэг Газын зурвасыг бүхэлд нь бүслээд гурав дахь долоо хоногтоо болж байгаа Улаан тэнгис дэх Израильтай холбоотой хөлөг онгоцууд руу дахин дайрна гэж сүрдүүлсний дараа энэхүү дайралт боллоо.
Ерөнхийлөгч Дональд Трамп хуситуудын эсрэг “тамын бороо орох болно” гэж анхааруулжээ.
Израил Хамасын гал зогсоох энхийн хэлэлцээрийн эхний шатны зургаан долоо хоногийн хугацаа энэ сарын 2-нд дуусгавар болж, хоёр дахь шатанд шилжих тохиролцоонд хүрээгүй. Энэ шатанд ХАМАС бүлэглэлийн эзэмшилд байсан бүх олзлогдогсдыг суллаж, Израилийн Газын зурвас дахь дайныг зогсоох нөхцөлтэй байсан юм.
Израилын талаас нэгдүгээр үе шатыг сунгаж, олон олзлогдогсдыг суллахын тулд ХАМАС-ыг шахах зорилгоор бүх тусламжийг хааж, усан цахилгаан станцын цахилгааныг тасалсан боловч дайныг зогсоох үүрэг хүлээгээгүй.
Гэсэн ч ХАМАС энэ санааг няцааж, Израилыг “шантааж хийсэн” гэж буруутгаж, төлөвлөсөн ёсоор хоёр дахь үе шатыг яаралтай хэлэлцээ хийхийг шаардсаар байна. Хэлэлцээрийн ёсоор хоёр дахь үе шатанд дайныг бүрмөсөн зогсоож, олзлогдсон бүх хүмүүсийг суллаж, Израилын арми Газаас бүрэн гарах юм.
Эх сурвалж: zms.mn