З.БАТЦЭЦЭГ
Та Тайландын хэдэн кино, найруулагчийг мэдэх вэ? Ихэвчлэн санаанд орж ирдэг цорын ганц хүн бол Каннын кино наадмын Palme d'Or шагналын эзэн Апичатпонг Веерасетхакул. Тэр нутгийн онцлогийг шингээсэн, тайлбарлахад бэрх оньсого мэт кино бүтээдэг. Жишээлбэл, Тайландад HBO сувгийн алдартай "Цагаан бадамлянхуа" цувралын шинэ улирлын үйл явдал өрнөж, тайланд хэл яриа ч сонсогддог. Өөр нэг тайланд найруулагч Пэт Буннитипатын найруулсан “Сая долларын эмээ” кино Тайландын кино урлагтай илүү ойр дотно танилцах ховорхон боломжийг олгож байна. Энэ кино Тайландаас Оскарт нэр дэвшиж байсан ч эцсийн таван номинацид багтаагүй. Одоо “Сая долларын эмээ эх” орондоо төдийгүй Ази даяар ашиг орлогоороо тэргүүлжээ. Үүнд ТикТок их нөлөөлсөн байна.

“Сая долларын эмээ” нь Лулу Вангийн “Салах ёс”, Шон Вангийн “Бяцхан дүү” зэрэг цагаачдын янз бүрийн үеийн туршлагыг харуулсан киноны төрөлд багтана. “Сая долларын эмээ”-гийн гэр бүл хятад гаралтай ч хамгийн залуу гишүүд нь тай хэл мэддэг. Эмээ (Уса Сэмхум) ач хүү Эмдээ хятадаар ямар нэг юм хэлэхэд тэр түүнийг ойлгодоггүй.
Киноны эхний хэсэг нь Чинмингийн өвөг дээдсийг хүндэтгэх хаврын баяр ер бусын оршуулгын газарт өрнөнө. Энэ өдөр гэр бүл бүтнээрээ цуглардаг. Энэ киноны дүрүүдийн хувьд ховор тохиолдол. Гол дүр Мэн Цу гурван хүүхэдтэй. Том хүү нь хөрөнгийн бирж дээр амжилттай байхад, бага хүү эсрэгээрээ мөрийтэй тоглоомчин өрөнд живж байна. Ээждээ конжи будаатай шөл зарахад туслахаар сургуулиа орхисон охин дүү нь дэлгүүрт ажилладаг.
Том зээ хүү Эм нь эхийнхээ нэгэн адил дээд сургуулийг орхисон. Тэрээр алдартай стример болохыг мөрөөддөг байв. Тэр одоохондоо амжилтад хүрэхгүй байгаа тул ээжтэйгээ амьдрахаас өөр аргагүй болсон. Тэр эмээтэйгээ илт дотно харилцаагүй. Эмээ нь магтахаасаа илүү ихэнхдээ загнадаг.
Мэн Цу оршуулгын газарт унаж эмнэлэгт хэвтэх үед эмч нар түүнийг хорт хавдар сүүлийн шатандаа байгааг санамсаргүйгээр олж мэдэв. Ач хүү гуниглахын оронд зальтай төлөвлөгөө гаргаж ирдэг. Үеэл нь бусад хамаатан садныхаа тоодоггүй өвөөг нас барах хүртэл нь асарч, эцэст нь том байшинг өвлөн авчээ. Эм санамсаргүй тохиолдлоор Мэн Цүд зочилж, түүнийг ийм байдлаар байлдан дагуулж, бас түүний байшинг өвлөн авахаар шийдэв. Эмээ эхэндээ энэ гэнэтийн анхааралд сэтгэл хангалуун бус байдаг. Гэвч үр хүүхдүүд нь өөрөөс нь нуусан оношоо ач хүүгээсээ мэдээд Эмийг хамт амьдрахыг зөвшөөрнө.
Тэр өглөө дөрвөн цагт босож, нэг бол эмээтэйгээ хамт зах руу явж, конжи зарах, эсвэл химийн эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт дугаарлах хэрэгтэй болно. Цаг хугацаа өнгөрөхөд эмээ, зээ хүү хоёр бие биедээ дасаж, Эмийг бага байхдаа, түүнтэй хамт амьдардаг байсан харилцаагаа сэргээдэг. Түүнд хамгийн чухал зүйл бол баяжих хүсэл биш, харин түүний хичээл зүтгэлийг үнэлж байгааг мэдрэх хэрэгцээ юм.
"Сая долларын эмээ" инээдтэй хэсгүүд, нулимс дуслуулсан төгсгөлтэй хэдий ч энгийн өнгөц кино биш. Киноны бараг бүх дүр маш хоёрдмол утгатай. Та цааш үзэх тусам Пэт Буннитипат кинондоо ямар зохион байгуулалт муутай гэр бүлийн тухай ярьж байгааг ойлгох болно. Үүний зэрэгцээ энэ гэр бүл маш танигдахуйц байгаа нь бүр ч айдас төрүүлж байна. Хүүхдүүд өөрсдийнхөө ажилтай завгүй байдаг бөгөөд мөнгө хэрэгтэй үед ээжийгээ ихэвчлэн санадаг. Түүнийг өвдөхөд тэд гэр бүлийн уулзалт зохион байгуулж эхэлдэг боловч энэ нь удаан үргэлжилдэггүй. Хүүхдүүдийн дундаас зөвхөн охин нь Мэн Цүд чин сэтгэлээсээ санаа тавьдаг ч, тэр эхийн хайрыг хамгийн бага хүртдэг нь. "Чи тэнэг юм аа, чи буруу хүмүүст хайртай" гэж зээ хүү эмээдээ сэтгэл дундуур хэлдэг.
Мэн Цу өөрөө ээж аавыгаа өндөр настай болтол нь асарсан ч, юу ч өвлөж аваагүй. Ах нь баяжсан ч дүүдээ туслаагүй. Тэгсэн хэрнээ өөрөө хүүхдүүдтэйгээ яг ингэж ханддаг. “Хөвгүүдэд мөнгө, охинд өвчин” гэж тэд кинондоо гашуунаар хошигнодог. Охин нь ээжийгээ дууриаж, дүүгийнхээ эхнэртэй муухай харилцаж, түүнийг муу муухайгаар харддаг. Эмэгтэйчүүдэд шударга бус ханддаг, нийгмийн шударга бус бүтцийн тухай энэ сэдэв киноны турш үргэлжилдэг. Хамгийн гол нь хүн бүр зүрх сэтгэлдээ үлдээсэн сайн сайхан бүхнийг дурсан санахаар цугладаг...
Эх сурвалж: zms.mn