П.ЖАРГАЛ
“Orange” энтертайнмент, VOO-гийн хамтын бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино энэ сарын 13-наас VOO home , 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болно. XIX зуунд өрнөх үйл явдал, онц хэрцгий нууцлаг гэмт хэргийн мөрдлөг бүхий үйл явдал өрнөх тус киног П.Дэлгэрбаяр найруулж, гол дүрд жүжигчин Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ. Сонирхуулахад жүжигчин Н.Ялалт өөрийн цахим хуудаснаа “Миний бие эцгийнхээ нутаг ус, овог угсааг энэ кинондоо шингээх зөвшөөрөл найруулагч П.Дэлгэрбаяраас хүссэн бөгөөд миний хүслийг хүндэтгэн үзсэн найздаа гялайж байгаагаа илэрхийлье” хэмээсэн байна.
Эх сурвалж: zms.mn